Таны хүүхэд цахим халдлагад өртөж байгаа юм биш биз?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Цахим халдлага гэж юуг хэлэх вэ? Та үүнд хариулж чадах уу? Тэгвэл ЦЕГ-ын дэргэдэхд кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дараахь төрлийн зөрчлүүд бүртгэгдсэн байдаг юм байна.

  • Зохиогчийн эрхийн зөрчил
  • Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил
  • Садар самууныг сурталчлах зөрчил
  • Доромжлох, гүтгэх зөрчил
  • Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил.
  • Цахим хүчирхийлэл.

Дээрх зөрчлүүд бүгд цахим халдлага буюу цахим хүчирхийлэл гэж ойлгож болно. Тэгэхээр таны ойр орчимд дээрх төрлийн цахим зөрчил илэрч байгаа бол таны хүүхэд харахаас өмнө устгах, холбогдох байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авахыг уриалах байна.

2017 оны баримтаар Монгол Улсад өсвөр насны 10-аас дээш насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47 хувь нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4 хувь нь админ эрхтэй байгаагийн 37.3 хувь нь сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 хувь нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигладаг нь тогтоогджээ. Эдгээр хүүхдүүд өөрөө ч мэдэлгүй цахим халдлагын холбогдогч болж өөртэйгөө адил хүүхдүүдийг дайрч доромжлох үйлдлийг хийж байгаа нь харамсалтай. Харин доромжлолд өртсөн хүүхдийн хувьд амиа хорлох хэмжээнд хүрэх тохиолд гарах нь нэмэгдэх болжээ.

Хүүхдүүд цахим хадлагад өртөг гол шалтгаан нь тэд хувийн мэдээллээ нууцлах ёстойг ойлгоогүйд байдаг. Манай улсын 4 хүүхэд тутамын нэг нь  интернет хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн болон хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулсан. Тэгэхээр хүүхдүүдэд цахим халдлагаас өөрийгөө хамгаалах мэдлэгийг түгээх, мөн хамгаалагдах орчинг бий болгох шаардлага гарч байна.

СЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй нийт хүүхдийн 82,3 хувь нь  хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт
эрхлүүлдэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй хүүхдүүд байсан байна. Тиймээс нийт эцэг, эхчүүд, асран хамгаалагчиддаа хандаж үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүмүүжил, боловсролд нь анхаарахыг уриалж байна.

М.Хангал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top