Хийн түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Манай улсын хэмжээнд хийн түлш борлуулах 88 станц ажилладаг. Улаанбаатарт 43, Орхон аймагт 5, Дархан-Уул аймагт 8, аймгуудад мөн байршдаг ажээ. Хийн түлшний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2010 онд 6700 тонн байсан бол 2017 онд 36 мянган тонн хүржээ. Хийн түлшний 94 хувийг ОХУ-аас, 6 хувийг БНСУ-аас оруулдаг. Нийт хийн түлшний 82 хувийг автомашин, 18 хувийг иргэд, цайны газар,ресторанууд хэрэглэдэг. Одоогоор автомашины хийн түлш  дунджаар 50 төгрөгөөр нэмэгдэж 1300-гаар худалдаалагдаж байна. Үнэ нэмэгдсэн шалтгааныг валютын ханштай холбон тайлбарлаж байгаа юм. Хийн түлшний хэрэглээ дулааны улиралд долдугаар сард эрс нэмэгддэг нь иргэд хөдөө орон нутгийг зорьдог, баяр наадмууд үргэлжилдэгтэй холбоотой гэнэ. Шатахууны үнэтэй харьцуулахад хийн түлшний үнэ өсөх нь харьцангуй тогтвортой байгаа ажээ.

 Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top