ДОРНЫН ЗУРХАЙ
2018.11.5. Даваа гараг. Билгийн тооллын 28
Намрын адаг хар нохой сар. Гурван хөх мэнгэтэй, Цагаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 07.42-17.32
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Хонь
Романтик өдөр байна. Шинэ харилцаанд бэлэн бай. Гэр бүлийнхэндээ халамж анхаарал тавих хэрэгтэй. Таны төсөөлж байгаагүй учрал тохионо.
Үхэр
Өдрийг нам гүм байдалд өнгөрүүл. Боломжгүй гэж бодож байсан зүйл бүтэж мэднэ. Иймээс соргог байгаарай. Өнөөдрийг хэрүүл шуугиан үүсгэлгүй, өөрт хамаагүй хэрэгтээ оролцолгүй тайван өнгөрүүл.
Ихэр
Сайхан санаа төрнө. Үүнийгээ хэрэгжүүлж, боломж бүрийг атган ав. Зоригтой алхам хийхэд таатай өдөр. Уран бүтээлч, зохиолч нарын онгод орно.
Мэлхий
Оюун санаагаа цэгцэлж, хувийн амьдралдаа анхаарал тавь. Эрч хүч тань өснө. Онгироо зан гаргах хэрэггүй. Орой дуртай зүйлээ хийж, өөртөө амралт өг.
Арслан
Өнөөдөр та ажил дээрээ маш амжилттай байна. Урам зориг, эрч хүчээр дүүрнэ. Найз нөхдийнхөө хэлэх үгийг сонссоноор алдаа гаргахаас аврагдана. Хүмүүс танд өөрийн эрхгүй татагдах өдөр.
Охин
Шинэ танилуудаасаа болгоомжил. Гэнэн цайлган занг тань хүмүүс ашиглаж магадгүй тул сэрэмжтэй байгаарай. Ажил хэргийн уулзалт болон яаралтай амжуулах зүйл их байна.
Жинлүүр
Дараа гэж хойшлуулалгүйгээр одоо л бүгдийг амжуулахыг хичээ. Тусламж гуйсан хүмүүст гараа сунгах нь сайн зүйл ч өөрийнхөө ажил төрлийг амжуулахаа бод. Өөрчлөлт хий.
Хилэнц
Санхүүгийн асуудлаа шийдэхэд тохиромжтой үе. Эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй болж ч мэднэ. Сэтгэл хөдлөл ихтэй байна. Хүмүүстэй аль болох эвтэй бай.
Нум
Худалдан авалт хийхдээ зоригтой бай. Шинэ зүйл сурахыг хүсч байвал одоо л эхлэхэд тохиромжтой. Хувийн амьдралдаа нухацтай хандаж, яаруу, хөнгөн шийдвэр гаргахаас болгоомжил.
Матар
Таатай өдөр. Ажлын байраа цэгцэлж, шалгалт шүүлэгтээ сайн бэлд. Хов живнээс хол байж, сайтар унтаж амрах нь таныг өөдрөг, эрч хүчтэй болгоно.
Хумх
Зөн совингоо дага. Багаар ажилладаг бол зохион байгуулах чадвар өндөр байна. Сайхан дурсамж тань сэргэж, багын найзуудтайгаа уулзахыг хүснэ. Найз нөхөдтэйгөө оройг сайхан өнгөрүүлэх нь танд хэдэн өдрийн эрч хүч өгнө.
Загас
Ямар ч асуудлыг маргаангүйгээр зохицуул. Ажил хэрэг хэвийн явагдана. Эрүүл мэнддээ анхаарч, агаар салхинд гар. Хайр дурлалын харилцаа романтик байна.

Сэтгэгдэл ( 0 )