Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорино

2018 оны 11 сарын 04

“Жаст групп” ХХК 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Ийнхүү баталгаа гаргасан асуудлыг хуулийн байгууллага өнөөг хүртэл шалгаж буй бөгөөд Ш.Батхүү нарын хүмүүсийг яллагдагчаар татаад байгаа юм.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүг хорьж, мөрдөн шалгах хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.11.01-ний өдөр хэлэлцээд, хорьж мөрдөх хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Харин шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ш.Батхүүгийн өмгөөлөгч гомдол гаргасан байна.

Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.98.238) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхрийг үхүүлж болохгүй шүү?Бүх хөрөнгийг нь битүүмжилж улсын болон ГОК-ын нэр дээр авах нь зөв.

1  |  0
Зочин(66.181.160.40) 2025 оны 03 сарын 13

Энэ муу Батхүү үхэж хэсэг хүмүүс баярлах байхдаа хөөрхий

1  |  0
zochin(122.201.21.134) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDIIN 80 HUVI N HUN CHANAR MUUTAI

1  |  0
Top