Монгол Улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр (2018.11.03) эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн ИТХ-ийн дарга Б. Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нарын удирдлагууд оролцсон юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв аймгийн хувьд хамгийн олон буюу 27 сумтай, 17 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
Badral general ontsgoig uneheer mundag udirdaj bga hun shuu amjilt husie!