Д.Дорлигжавын бүтээл Олон улсын шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш нам гүмхэн амьдрах болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд сонирхлынхоо дагуу “Билиг” шинжлэх ухаан, технологийн төв байгуулж, цахилгаанаар ажилладаг хөдөлгүүр зохион бүтээх ажилд ханцуй шамлан оржээ.

Түүний “Билиг” төвийнхний бүтээсэн “Аянгат хөдөлгүүр” хэмээх цахилгаанаар ажилладаг хөдөлгүүр нь БНХАУ-д болсон Олон улсын үзэсгэлэнгээс цахилгаан хөдөлгүүрийн төрөлд шилдгээр шалгарч, тэргүүн байр эзэлжээ. Хөдөлгүүрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд БНХАУ-ын Засгийн газар, бусад байгууллагтай хамтран ажиллахаар  ярилцаж байгаа гэнэ. Өөрсдийнхөө бүтээлийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан байна. Мөн Оюуны өмчийн газраас “Шилдэг бүтээл” гэсэн батламж олгосон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn   

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.32.167) 2025 оны 03 сарын 13

Ардиллын нэр хүндийг унагасан энэ нөхөр бас энд нэрээ хавчуулаад авахаа мэджээ.Дорлигжавын долоон байшин гээд л эхэлдэг биздээ.Тэгээд ч Алтанхуягийн засаг унахад гол нөлөөлсөн нөхөр гэж би харддаг.

1  |  0
иргэн(202.9.42.179) 2025 оны 03 сарын 13

Ингэж л ажиллах хэрэгэй. Дорлигжавд баяр хүргэе. Худлаа улс төр ярьж, хөрөнгө мөнгө зувчуулж суугаа улс төрчдөд үлгэр дуурайлал үзүүлж байгаад талархаж байна. Даанч эд нарт Дорлигжав шиг хийж чадах хүн байхгүйдээ. Чаддаг нь худлаа мэдэмхийрч чалчих л биз.

1  |  0
Амжилт(66.181.161.74) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа Долигоо амжилт. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй

1  |  0
Жочин(103.10.21.105) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ ховор юм шиг болсон цагт баярлууштай мэдээ байна. Танд халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье

1  |  0
Хайдо(202.9.43.72) 2025 оны 03 сарын 13

Таны бүтээлцсэн цахилгаан хөдөлгүүр шагнал авсанд баяр хүргэе. Харин чөлөөт энергийг ашиглах талаар ажиллах нь өнөөдөр хамгийн чухал байна.Энэ талаар судалж буй газар ганц ч алга.Торсион орон гэхээр толгойгоо барьж үгйүсгэдэг эрдэмтэд л олон байна.Бусад оронд бүх салбарт ашиглаж эхэлж байхад манайд а үгүй байх юм.

1  |  0
Top