НӨАТ: Иргэд дунджаар 150.000 төгрөгийн буцаан олголт авна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан олгох ёстой. Татварын ерөнхий газар, холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг эхэлжээ. Анхны жил буюу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гаргасан байна.

Буцаан олголтод ebarimt.mn цахим санд бүртгүүлсэн баримтыг чухалчилдаг. Сард дунджаар 30-35 сая баримт хэвлэж, иргэд 20-21 сая баримтыг бүртгүүлдэг юм байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top