2018.11.3 Бямба гараг / Билгийн тооллын: 26
Намрын адаг хар нохой сар
Таван шар мэнгэтэй Шарагчин гахай өдөр
- Аргын тооллын: 2018.11.3, Бямба гараг
- Наран ургах шингэх: 07.39-17.35
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )