Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газарт талархал ирүүлжээ.Талархалд “Монгол Улсын иргэдийг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөн сэдэвт нэг сарын аяныг амжилттай зохион байгуулж үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэг болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ. Цагдаагийн байгууллагаас “Unfriend хөдөлгөөн”-ийг үргэлжлүүлэн “Цахим орчинг зөв болгоё” аяныг ЗГХЭГ, ХХЗХ-той хамтран өчигдөр /2018.11.01/ эхлүүлсэн байна.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 0 )