Улсын онц чухал объект хамгаалдаг нохдыг үзлэгт хамруулжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс Дотоодын цэргийн штабтай хамтран тэдний анги байгууллагуудаас улсын онц чухал объектуудын харуул, хамгаалалтад “үүрэг гүйцэтгэдэг” албаны нохдын арчилгаа, маллагаа, ашиглалттай танилцаж мэргэжлийн зөвлөмж, мэдээлэл өгсөн байна.

Мөн Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн алба хаагчдад “Албаны нохойн арчилгаа, ашиглалт, эрүүл ахуй” сэдэвт сургалт явуулжээ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top