Гарал үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс хурааж авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын зарим худалдаа эрхлэгч иргэн, байгууллагуудын үйл ажиллагаанд өчигдөр (2018.10.31) шалгалт хийсэн байна.

Шалгалтын хүрээнд “Хан тайшир” бөөний төвийн өргөтгөлийн гуравдугаар давхарт байрлах түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх үеэр гарал, үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс худалдаалж байсныг илрүүлэн битүүмжилжээ. Хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, хугацаа нь дууссан эл бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.147) 2025 оны 03 сарын 13

Зөв нмхг сайн ажиллаж бна амжилт хүсье

1  |  0
Зочин(66.181.189.147) 2025 оны 03 сарын 13

Маш зөв нмхг сайн ажиллаж бна баяр хүргэж амжилт хүсье

1  |  0
Top