ӨДРИЙН ЗУРХАЙ: Хониныхны амьдрал гэрэл гэгээгээр дүүрнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 ДОРНЫН ЗУРХАЙ

2018.11.1. Үнэг одтой, улаагчин тахиа өдөр

Билгийн тооллын 23

  • Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

  • Наран ургах шингэх: Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана

Аргын тооллын 11 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр эрч хүч, амьдралын идэвхтэй байна. Ямар ч зүйл болсон таны амьдрал дахь гэгээлэг өнгө арилахгүй. Та өөрийнхөө төдийгүй эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэлзүйг гэрэл гэгээгээр дүүргэнэ.

Үхэр

Үхрийнхэн өнөөдөр эрч хүчээр дүүрэн байна. Гэртээ болон ажил дээрээ гайхалтай өдрийг өнгөрүүлнэ. Орой хоол хийх нь танд шинэ зүйлүүдийг сургана.

Ихэр

Тайвширч, сайхан дурсамжуудаа санах өдөр. Энгийн зүйлүүдээ цоо шинэ өнцгөөс харах нь танд таатай байх болно.

Мэлхий

Та өнөөдөр төлөвлөснөөсөө илүү их мөнгө үрэх бололтой. Сэтгэл хөдлөлдөө автан харсан зүйлээ авч болзошгүй. Иймээс дэлгүүрээр явах бол өөртөө хяналттай бай.

Арслан

Бүхнийг өөрөө хий. Хүч чадал, өөртөө итгэлтэй байдлаа дээд хэмжээнд мэдрэх өдөр. Энэ нь танд ямар ч ажлыг амжилттай хийхэд туслаад зогсохгүй эсрэг хүйсийн хүнийг татна.

Охин

Уран бүтээлийн болон ер бусын санаа төрнө. Эдгээрийг мартахгүйн тулд дэвтэр үзэгтэй явж тэмдэглээрэй.

Жинлүүр

Их зүйлд хүрье гэвэл нэгэн хэвийн байдлаасаа гарч, хүсэл мөрөөдөлдөө боломж олгох хэрэгтэй. Өнөөдрийг та чухам үүнд л зориул, бэлтгэ.

Хилэнц

Хилэнцийнхэн өнөөдөр амьдралаа шинэ мөрнөөс эхэлнэ. Амьдралаа өөрчлөх гэдэг нь үсээ өөр өнгөөр будах, явдаг замаасаа өөр замаар явах зэрэг энгийн зүйлүүдээс эхэлнэ.

Нум

Шинэ танилтай болж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд таатай өдөр. Ажил хэргийн болон найз нөхдийн уулзалтаас гадна романтик учрал байгааг олж хар.

Матар

Өнөөдөр та бүх хүний анхаарлыг татна. Эрч хүч, шинэ санаагаар дүүрэн байх ч маргаан бүү үүсгээрэй. Маргаанд биш хайр дурлалд анхаарал хандуул.

Хумх

Сэтгэл хөдлөлийн бүхий л төрлийг мэдрэх өдөр. Зөн зовингоо дага. Хэнэггүй зангаасаа болж сүүлд нь харамсах үйлдэл хийж болзошгүй.

Загас

Өнөөдөр та бүгдийг томсгож хардаг шил зүүсэн мэт байна. Сайн сайхныг болон сөрөг муу зүйлүүдийг хэт томсгож харна. Гэхдээ нууц байсан зүйлүүдийг олж харах нь анхаарал шаардсан ажлыг нугалахад тусална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top