Монголд хазара иргэдийн эрх зөрчигдөж, тэднийг ялгаварлан гадуурхаж байгаа талаар өнөөдөр /2018.10.31/ "Босоо хөх Монгол", "Тэнгэрлэг ивээл", "Монголын хохирогчдын холбоо", "Эх нутаг, хүн зоноо аваръя", “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг ТББ-ууд нэгдэн, мэдээлэл хийлээ.
“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Монгол Улсын Үндэсний их сургууль /МҮИС/-д суралцуулахаар урьж авчирсан гурав, Монгол Улсын их сургууль /МУИС/-д сурч байсан 20 гаруй хазара оюутан Монголд байсан. Гэтэл одоо хазара хүн бараг үлдсэнгүй. "Сүүлчийн могикан" гэгчээр ганц Цагаадай буюу Мохаммад Сафдар гэж ганц хүн л байна. Гэтэл энэ хүний визийг сунгахгүй байх чиглэлийг Тагнуулын ерөнхий газраас /ТЕГ/ өгсөн байна. Тиймээс бид хазара үндэстнийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж, мэдээлэл хийж байгаа юм” гэлээ.
Цагаадай нь монгол хэлийг бие даан суралцсан бөгөөд энд байх хугацаандаа “Би хазара хүн” гэх ном бичсэн аж. Тэрбээр 2016 оноос эхлэн Монголд суурьшжээ. Цагаадай саяхан Улаанбаатар хотод байхдаа гэмт хэргийн халдлагад өртөж, 9500 ам.доллар, эд зүйлсээ дээрэмдүүлж, зодуулсан байна. Иймд хэргийг шийдүүлэхийн тулд Монгол Улсад байх шаардлагатай байгаа аж.

Б.Амирдаа
zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
хөөж гаргаа нэг л мэдэхэд өмхий хасгууд шиг даврана
хазара гэж Афигнасатан Пагистанд ялгавлан гадуурхагдсан хэсэг САХАЛ ҮС БАГАТАЙ КАЗАКЖУУ ЦАРАЙТАЙ ХҮМҮҮС ньМонгол гаралтай гэж солироод генийн шинжилгээгээр ямар ч Монголтой хамаагүй нь батлагдсан,ТЭДНИЙГ МОНГОЛ ДАВРААВАЛ ТЕРРОЗМД ӨРТӨӨДБӨӨН ГАЙ БОЛНО 100?%ЛАЛ Ш ТЭЭ