”Авлигын эсрэг Би” эссэ бичлэгийн уралдааныг дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Улаанбаатар хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Авлигын эсрэг-Би" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шилдгүүдээ шалгаруулав. Эссэ бичлэгийн уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын 110 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид амжилттай оролцлоо. Уг уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 бүтээл ирсний 10 нь тус сургуулийн сурагчдын эссэ байсан юм.

2018 оныг "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс "Авлигын эсрэг-Би" эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон тус сургуулийн бүх сурагчдад талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top