Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт машины банкинд шатахуун дүүргүүлэх үед гадуур асгарсан шатахууны үнийг иргэнээр төлүүлсэн тухай гомдол иржээ.
Иргэний мэдээллийн дагуу “Магнай Трейд” компанийн нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах Шатахуун түгээх станцад шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллаагүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгардаг зөрчлийг илрүүлсэн байна. Ил талбайд бензин асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх, гал гарах зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
машиных нь банк найдвартай болов уу.