Иргэдээс шалтгаалж шугам сүлжээний ажил удааширч байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

"Дэд бүтцийн төв"-ийн төслийн ажлын хүрээнд иргэний үүргээ биелүүлэхгүй, хашаандаа шугам сүлжээний худаг ухуулахгүй гэсэн зарим нэг иргэдээс шалтгаалж дахин төлөвлөлтийн ажлын явц удааширч байгаа аж. Тиймээс нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг оршин суугчидтай уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нэг иргэн үүргээ биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байгаагаас хугацаа алдаж, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг тэрбээр хэлжээ.

“Дэд бүтцийн төв”-ийн төсөл нь иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж байгаа ажил учир иргэн бүр үүргээ ухамсарлан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгээ албаныхан хэлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.120) 2025 оны 03 сарын 13

газар дээр нь буудаж ал нийтийн ажил нэг хүнээс хамаарахгүй урагшаа

1  |  0
Иргэн(103.212.116.225) 2025 оны 03 сарын 13

Бушуухан зөвшөөрөөч хүйтэрлээ. Балай юмаа зүгээр

1  |  0
зочин(64.119.16.250) 2025 оны 03 сарын 13

Хүйтний ам наашилж, гэр хорооллынхоны утаанаас хэрхэн яаж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал тулгарсан үед ” Дэд бүтцийн төвийн асуудалд ” саад болж ажил удаашруулж байгаа иргэдийн газрын хэсжээг шалган үзэж, зөрчил илэрвэл эрхийг нь хасах хэрэгтэй. Хотын иргэдийн хэн нь ч төрөхдөө нийслэлийн газраас авч төрөөгүй,бурхны оронд явахдаа аваад арилдаггүй, төр л тэр хүнд олгосон. иймд төр, ард иргэдийн эрх ашгийг үл тоогчдыг хотоос зайлуулах хэрэгтэй.

1  |  0
Top