Одоогоос жилийн өмнөх яг энэ өдөр /2017.10.31/ нийслэлийн 33-р сургуулийн сурагч Г.Ботажан ангийн хөвгүүндээ өшиглүүлсний улмаас зүүн өвдөгний тойг нь мултарчээ. Түүнээс хойш охины биеийн байдал өдөр ирэх тусам дордсон ч холбогдох байгууллагууд анхаарал тавихгүй байгаа талаар өнөөдөр /2018.10.31/ хүүгийн ээж, өмгөөлөгч хоёр мэдээлэл хийлээ. Хүүхэд хүнд бэртсэн ч одоог хүртэл ангийн багш болон сургуулийн захиргааны зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн хурлын эхэнд ярив. Тэдний өгсөн мэдээллийг хүргэе.
ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН:
-Г.Ботажан болон түүний ангийн хүүхэд болох Ө нарын дунд тухайн үед маргаан гарсан. Ширээн дээр том зай эзэлж суулаа гэж Ө Г.Ботажан охины хөл рүү өшиглөсөн юм билээ. Тэр үед авсан гэмтлээс болоод хүүхэд насан туршдаа суумгай болох хүнд байдал үүсээд байна. 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр ээж нь охиныг хичээлд нь хүргэж өгсөн. Эхний гурван цагийн хичээл орсны дараагаар хүүхдүүд маргалдсан бөгөөд тэр өдрөөс хойш хөлний өвдөлт нь даамжирч, хичээлээсээ чөлөө авах болсон. Бэртсэн өдрөө охин өндөр халуунтай хоносон. Түргэн тусламж дуудсан ч ирээгүй гэдэг. Ингээд арваннэгдүгээр 9-ний өдөр энэ талаар ангийн багшид мэдээлсэн боловч ангийн багш ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй, тэр ч байтугай хичээлдээ үргэлжлүүлэн суух эсэх талаар асууж сурагласан байдаг. Охин зүүн өвдөгний тойг мултарсан оноштойгоос гадна гэмтлээс үүдэн хамраас нь үе үе цус гардаг, ухаан алдаж унадаг болсон. Мөн хоолонд дургүй болж, өөрөө алхаж чадахгүй, суга таягны тусламжтайгаар явдаг болсон. Г.Ботажан гэмтлээ эмчлүүлэхийн тулд БНСУ-д хагалгаанд орохын тулд 60 сая төгрөг шаардлагатай байгаа. Хүүхдүүдийн хооронд үүссэн маргаан ч гэлээ энэ асуудалд сургуулийн захиргаа болон ангийн багш нь анхаарал хандуулахгүй байгаад гомдолтой байна. БСШУСЯ хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, хичээлийн танхимд хүүхэд эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.


ОХИНЫ ЭЭЖ М.ГУЛЬСЕКЕР:
-Миний охин хамраас нь цус гардаггүй, ухаан алдаж унадаггүй, эрүүл саруул хүүхэд байсан. Охины шилбэ хэсгийн яс бага зэрэг товойлттой байсан учир биеийн тамирын хичээлд орж болохгүй гэдэг байсан. Үүнээс өөр өвчин эмгэг миний охинд байгаагүй. Охиныг гэмтээсэн хүүгийн аав, ээж шөнийн 22:00 цагт манай гэрт зөвшөөрөлгүй орж ирэн, намайг залилан хийж байна гэж гүжирдсэн. Энэ бүхэнд миний бие маш их гомдолтой байна.

Б.Амирдаа
zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
End hasag, halh gej yarih hereggui bolov uu? Yamar ch undesten baisan hun . Hun gedeg uudnees handah yostoi bolohoos bish hasag, halh, buruad gej bolohgui shdee! Iim bolohooroo mongol uls hugjihgui baina. Huuhediin hoorondiin asuudald etseg eh, bagsh mash hamaatai! Angiin bagsh teguul hasag hun geed ul toogood yavaad baijee dee! Surgan humuujuulegch hun iim undesnii yalgvar gargaj yavna gedeg bol evgui l yum baina, heterhii. Hun hunee hairlaachee! Bagshaa, surgan humuujuulegch naraa, huuli hyanaltiinhan, emch, suvilagch naraa!
Gehdee end huuhed sanamsargui negiigee ushigulsun gej baigaach. Ali ali ni baga nasnii huuhduud. Eniig ushiglsun huuhediin etseg, ehed hariutsalga tootsoh yostoi! Huuhed ni hedii baga joohon ch yos zuin humuujiltei baih yostoi! ( Hoorondoo yarisan ni eregtei huuhed ni ohiniig yamar tom zai ezelj suudag yum tsaashaa suu geed ushiglsun gej bainaa) tegeheer ene yos zuin humuujilguigiinh. Uund etseg, eh hariutsalga huleeh yostoi. Huuheddee zuv bolobvson haritsaa, angiinhaa naiz nuhudiig hundeldeg bolgoj humuujuuleh uuregtei. Angiin bagsh ch hamaaraltai shuu!
Хасгууд их хэрүүлч зальтай хүмүүс,сайн магадлаарай
Дансаа тавиачээ..ээжийх нь нэр хандив цуглуулсан дээр биз дээ..Монгол улсын энэ хөөрхөн жижиг иргэнд туслацгая..монголчуудаа..