Эрчим хүчний салбарын анхаарал татсан асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2018.10.31) мэдээлэл хийлээ.
Тэд эрчим хүчний салбарт удирдлагын хоёрдмол байдал үүссэн учраас төрийн өмчит компаниудын ажилтнууд нэмэгдэл урамшуулал авч чадахгүй, эрчим хүчний салбарынхны цалин, нийгмийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгааг шүүмжилсэн юм.
Мөн "Эрчим хүчний сайд нь томилгоо хийх, салбарынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудын удирдлагуудыг томилдог. Цалин, урамшууллыг ч шийддэг. Төрийн өмчийн 34 компаниас 12 компани нь ажилтнуудынхаа нэмэгдлийг өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн эрчим хүчний салбарт 2013 онд 2, 2014 онд 3, 2015 онд 4, 2016 онд 2, 2017 онд 2, 2018 онд 1 хүний амь нас эрсэдсэн. Энэ бүхнийг анхаарах ёстой" гэж мэдэгдлээ.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
BOLOMJGUI YUM GEJ BAIHGUI GEH NOMER NEG UG BII