Нийслэлд 2019 онд 442 арга хэмжээ, ажил төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдаан өнөөдөр (2018.10.31) эхэлж, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн асуудлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлэхэд анхаарах аж. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн байна. Дээр дурдагдсан 442 арга хэмжээ, ажлыг санаачлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top