Засгийн газраас дөнгөж сая арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр бүх нийтээрээ амрах шийдвэр гаргалаа.
Энэ жил эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 8-нд тохиож буй. Иймд Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрийн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт бүх нийтээр амрах юм. Харин маргааш нь буюу баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагийн ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж ажиллах юм байна.
Ийнхүү ирэх долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр буюу арваннэгдүгээр сарын 8, 9-нд, бямба, ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 10, 11-нд нийт дөрвөн өдөр амрахаар боллоо.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан аж. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )
сар болгон л нэг баяр хөгжсөн орон солонгост гэхэд үндэсний 2 том баяр байдаг цагаан сар болон ургацын баяр гурав гурван хоног амардаг манай улс тэгэхэд арайл их баярлах юм дэа
Юу ч бүтээхгүй.үнэлэмжгүй.амарсаар.ой.энэ тэр өдөр тэмдэглэсээр . . . Бид амарсаар өөр улс орнууд олон цагаар ажилласаар улс орон нь хөгжсөөр.. . . Энэ олон амралт баярыг цэгцлэх цаг нь болсон баймаар.амралтын цаана архи. . .бусдаас хоцрох.ядуурах.залхуутай залгаад буруу л гэж бодогдоод. .
amralt ni arai dendej bnaa bolimoor yumaa
Амралт нь ихэдсэн МАНгарууд
Yu ineedtei ym be? Araa ih amraad bga ym bish uu? Manai uls oron shig ingej ih amarch bayr temdgeldeg odorn bhgui ee...
Амралт ихдэж бнаа. Болимоор юм.Дээгүүр томчууд амрах гэж их яарч аль болох олон өдөр амрахыг хүсдэг байх.харин өдрийн хоолны мөнгөө аргацааж олдог бид бол аль болох ажлын өдөр олон байвал хэрэгтэй байнаа
Амрадт, баяр ёслолоо болимоор юмаа.
Амрадт, баяр ёслолоо болимоор юмаа.
Амрадт, баяр ёслолоо болимоор юмаа.
Амрах ямар хэрэг байна.Арай л дэндүү юмаа.