Нөлөө бүхий этгээд зээл авсан бол хорих ял шийтгүүлэх үндэслэлтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  УИХ-ын зарим гишүүн өөрийн хамаарал бүхий компаниудад  хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан нь анхаарал татаж, шүүмжлэлд өртөх болсон. Иргэд, хуульч, өмгөөлөгч, судлаачид байр  сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, өмгөөлөгч Д.Оросоо “УИХ-ын зарим гишүүн Жижиг, дунд  үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс өөрсдөдөө давуу байдал бий болгочихсон. Ингэж хардах бүрэн үндэслэлтэй. Энэ төрлийн хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн тохиолдолд хүндрүүлж авч үздэг. Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь УИХ-ын гишүүд,Засгийн газрын гишүүнд хамаарна. Хэрэг үйлдсэн нь тогтоогдвол нийтийн  албанд томилогдох эрхийг нь 5-8 жил хүртлэх хугацаагаар  хасах ёстой. Түүнчлэн 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэл болно” гэсэн байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top