“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”-оос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын Маркетеруудын өдөр"-ийн арга хэмжээ өнөөдөр /2018.10.31/ Төрийн ордны их танхимд эхэлж байна. Энэхүү арга хэмжээ нь маркетингийн салбарын ололт амжилт, алдаа оноо, шинэ туршлага, ирээдүй зэргийг хэлэлцэж тус салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирах зорилготой юм. Тус арга хэмжээний энэ жилийн агуулга болон хэлэлцүүлгийн панелистууд, илтгэгчдийг албан ёсоор танилцуулж байна.
Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт "Монголын Маркетеруудын өдөр"-ийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж байхыг зарлигдсан явдал байлаа. Зургаа дахь удаагаа зохиогдох гэж буй тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ, "SMS - Startup Marketing Space" ажиллаж байна.

Төрийн ордны их танхимд болж буй арга хэмжээ энэ жил "The Big Shift" буюу "Дараагийн Том Өөрчлөлт" сэдвийн дагуу явагдана. Техник технологи хөгжиж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тухай хүн бүхэн ярьж буй энэ үед юм болгон хувьсан өөрчлөгдөж буй. Хүмүүсийн амьдралын хэв маягт асар хурдтай өөрчлөлтүүд орж, түүнийг дагаад хүн болгон түүнд дасан зохицох шаардлага үүссэн билээ. Тэгвэл энэхүү хурдацтай өөрчлөлтөнд маркетингийн салбар ямар байдлаар өөрчлөгдөж, хөгжиж, дэвших болов? Уламжлалт маркетингийн арга барил, онцлог улам л өөрчлөгдөж, бид түүний хэрээр мэдээллээ бие биентэйгээ хурдан солилцож, үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлэх шаардлага улам нэмэгдсээр байгаа юм.
Тэр ч утгаараа энэ жилийн арга хэмжээ маркентингийн салбарын ирээдүй рүү илүүтэйгээр чиглэх болно. Дараагийн том өөрчлөлт юу байх бол? маркетингийн ирээдүй хаашаа чиглэх бол? одоо болон ирээдүйд маркетингийн ямар арга барил шинэ түүхийг бүтээх бол?

Хурдацтай өөрчлөгдөж буй чиг хандлага, нийгмийн нөхцөл байдалд маркетерууд бэлэн үү? Бид хэрхэн үүнд бэлдэж, шинэ чиг хандлагыг мэдрэх вэ?

Шинэ үеийг хэрхэн ойлгож, тэдэнд зориулсан мессежийг хамгийн үр дүнтэйгээр хүргэх вэ? Шинэ сувгууд, шинэ дүрүүдээр дамжуулан хэрхэн хамгийн ашигтай сурталчилгааг бий болгох вэ?
"Монголын Маркетеруудын өдөр" гурван өөр сэдвийн хэлэлцүүлэг, гурван өөр агуулгын илтгэлүүдээс бүрдэнэ. Мөн Unread-ийн "Бид хэрхэн ажилладаг вэ" ярилцлага та бүхнийг хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Уг арга хэмжээний үеэр явагдах хэлэлцүүлгүүд нь "Айсуй шилжилтийн өмнө" буюу шилжилт өөрчлөлтийн талаар, "Ялгуусан ялалтын дараа" буюу амжилт, туршлагын талаар, "Шинэ үеийнхнийг тольдохуй" буюу шинэ үеийн маркетеруудын ялгаа ба онцлогийн талаарх хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндөх бөгөөд зах зээлд түүчээлж буй компаниудын удирдлагууд, маркетерууд, сошиал нөлөөлөгчид зочноор уригджээ.



Ерөнхий зохион байгуулагч: "Монголын Үндэсний Маркетингийн Холбоо", SMS-Startup Marketing Space
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: www.unread.today

Сэтгэгдэл ( 0 )