09:00 цагт
- "Зүүн Хойд Азийн Цахилгаан Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээ Хамтын Ажиллагааны Форум"-ын нээлт Корпорэйт зочид буудлын Конвеншн тэнхимд болно. Олон улсын төлөөлөгчид чухал сэдвүүдээр ярилцах сурвалжилж өгнө үү. Утас: 9912-7866
9:30-13:30 цагт
- Блю Скай цамхагийн Кристал хурлын танхимд "Банкны салбарын эрсдэлийн удирдлагын зөвлөгөөн" болно. Утас: 88118801
10:00 цагт
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсож, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална. Утас: 88058053
11:00 цагт
- Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн арга хэмжээ Хүүхдийн ордонд болно.
- Энгийн аппратаас дүрсний тодролоор дөрөв дахин, хурдаараа 10 дахин илүү /GE E10/ эхо аппратыг анх удаа монголд оруулж ирлээ. Ирээдүй эмнэлэг аппратын нээлтийн тууз хайчлах ёслолыг хийнэ. Хаяг: 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд "Төгс ялгуун" эмнэлгийн байрны 302, 303, 304 тоот. Утас: 9604 0470
- Монголын Эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭХ-оос Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Эрчим хүчний салбарын ажил олгогчдын сахилга бат, салбарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол, хамтын хэлэлцээрийн биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99027019, 99178729
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт өмгөөлөгч Г.Баасан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Хазара иргэдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Ардчиллын анхдагчид УИХ-ыг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.
11:00-12:30 цагт
- Монголд анх удаа хийгдэх гэж буй МАЛ, МАХНЫ форвард гэрээний арилжааг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас МХААХҮХолбооны хурлын зааланд /4 давхар/ зохион байгуулна.
Хэвлэлүүдэд: ХХААХҮЯамны хөнгөн, үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар Форвард арилжаанд оролцож буй үйлдвэр, дэлгүүрийн төлөөлөлүүд ярилцлага өгнө. Утас: 9179-0101
12:00 цагт
- "Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид" ном спорт сонирхогчдын хүртээл болж байгаа талаар тус номыг эмхэтгэн зохиогчид мэдээлэл хийнэ. Уг номд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд Индонез улсад болсон "Жакарта-Палембан-2018" Азийн 18 дугаар наадамд оролцсон Монголын баг тамирчдын тухай мэдээллийг МОНЦАМЭ агентлаг цаг тухай бүрд нь хэрхэн мэдээлж байсан болон Азийн наадамд 11 удаа оролцон хүч, ур чадвараа сорьсон Монголын үе үеийн тамирчдын амжилтын түүхийг өгүүлжээ.
- “Пума” зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно.
- ЭМЯ-нд Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99179899, 86885060
ТӨРИЙН ОРДОН
Ажлын хэсгийн хуралдаан:
- 2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай 10.00 цагаас, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас тус тус танилцана;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.
Байнгын хорооны хуралдаан:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Сэтгэгдэл ( 0 )