ШҮҮХ: Газрын маргаантай хэрэг 22 хувийг эзэлжээ

2018 оны 10 сарын 30

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны гуравдугаар улиралд шинээр 1349 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 634 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор газрын маргаантай хэрэг 137  буюу 22%, төрийн албаны маргаан 86 буюу 13,5%,  ашигт малтмалын маргаантай хэрэг 84 буюу 13,2%-ийг тус тус  эзэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 төрлийн маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 48,7 %-ийг эзэлж байна.

Шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн байдал:

Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнийг судлан үзвэл  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр 397 хэрэг маргааныг  /шүүхийн шийдвэрээр / шийдвэрлэсэн байна. Энэ нь бүх шийдсэн хэргийн 62.6%-ийг эзэлж байгаа бол 54 хэрэг маргаан буюу 8,5%-д нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийт 634 хэргээс 183 буюу 28,8%-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Улсын төсөвт 102.373.369 төгрөгийн орлогыг

оруулсан байна

 


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар улиралд улсын тэмдэгтийн хураамжид нийт102.373.369төгрөгийн хураамж төсвийн орлогод оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top