БНХАУ-ын Боао хотод “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн форум эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

БНХАУ-ын Боао хотноо “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны форум эхэллээ. Уг форумд Монгол Улсыг төлөөл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Форумаар “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, төслийн ач холбогдол, хүрэх үр дүнг танилцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүргийг онцлон хэлэлцэж байгаа юм. “Бүс ба зам” хөтөлбөрийг БНХАУ-ын дарга Си Жиньпин таван жилийн өмнө санаачилж, дэлхийн улс орнуудтай хамтран мега төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, XXI зууны “Торгоны зам”-ыг бий болгох санаачилга гаргасан билээ. “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн форумд нийт 90 гаруй улсын 205 хэвлэл, мэдээллийн байгууллагын 260 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж.

Б.Азаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top