Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс хоёр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хоёр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн зургаан хэрэг хүлээн авсан бөгөөд 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Авилгатай ТЭМЦЭХ ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ. БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ