Хиллари Клинтон 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр энэ талаар “Recode”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Төрийн нарийн бичгийн дарга, Тэргүүн хатагтай асан “Ерөнхийлөгч болвол сайхан л байна. Бидэнд хийх ажил их байна. 2021 оны нэгдүгээр сард Цагаан ордонд ардчилсан Ерөнхийлөгч суух болно” гэжээ. Хиллари Клинтон өөрөө биш ч 2021 онд Цагаан ордонд Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч сууж байхын төлөө хэрэгтэй бүх зүйлийг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсын ерөнхий прокурор Жефф Сешнсээс Хиллари Клинтон болон бусад ардчилагчдыг мөрдөн шалгаж эхлэхийг хүссэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top