ДОРНЫН ЗУРХАЙ
2018.10.30. Мягмар гараг. Билгийн тооллын 21
Намрын адаг хар нохой сар
Есөн улаан мэнгэтэй, Хөхөгчин хонь өдөр
Наран ургах шингэх: 07.33-17.41
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Хонь
Өнөөдөр ойр дотныхонтойгоо маргалдахгүйн тулд тэвчээртэй бай. Амиа бодсон зангаасаа болж хэрүүл шуугиан байхгүй газраас ч маргааны сэдэв олж харна. Хүний хамгийн хөндүүр сэдэв рүү нь цохилт өглөө гээд та аз жаргал мэдрэх эсэхээ бод.
Үхэр
Шинэ зүйлд татагдана. Дадсан сурсан зүйлдээ дургүйцнэ. Шинэ гудамжаар зугаалж, шинэ ном авч, урьд нь идэж байгаагүй хоолонд ор.
Ихэр
Мөнгөө үрэхдээ бодлоготой ханд. Гэхдээ танд үнэ цэнэтэй эрхэм хүнд чин сэтгэлээ гаргаарай. Зүрх сэтгэлээ чагна.
Мэлхий
Та өнөөдөр өөртөө гайхалтай итгэлтэй байна. Энэ нь ажил, гэр болон хүмүүстэй харилцах газарт маш их хэрэг болно. Гэхдээ онгироо сагсуу бай гэсэн үг биш юм.
Арслан
Та өнөөдөр бусдыг соронзон мэт татна. Ярихаас илүү дуугүй байгаа байдал тань бусдад таалагдаж магадгүй. Сонирхолтой, хэрэгтэй хүмүүстэй танилц.
Охин
Шинэ санаа бодол төрж, зоримог байдал нэмэгдэнэ. Энэ нь нэгэн хэвийн байдлаасаа гарахад хэрэгтэй. Эрсдэлтэй спортоор хичээллэж, танихгүй хүнтэй болзох зэргээс яагаад хойш сууна гэж?
Жинлүүр
Ямар нэг зүйлд сэтгэл дундуур байгаа мэт санагдана. Эмх цэгц болон хянамгай байдлаа алдвал эрсдэлд орно. Гэхдээ хайр дурлалын хувьд та хэн нэгэнд татагдах бололтой.
Хилэнц
Таны зөвлөснөөр бусад хүмүүс амжилт гаргаж байгааг хараад баярлана. Мэдлэг чадвар, соёлтой зангийнхаа ачаар зөв хүмүүстэй танилцана. Эсвэл романтик учрал тохионо.
Нум
Болгоомжтой байгаарай. Маргалдвал дараа нь харамсана. Эрч хүч, омог бардам зангаа ямар нэгэн ашигтай зүйлд зориул. Ингэснээр та удахгүй амжилтын үзүүрээс атгасан байх болно.
Матар
Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Та нэг бол баярлаж хөөрч, нэг бол гутарна. Өөрийнхөө мэдрэмжийн золиос болохгүйн тулд сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөж байна.
Хумх
Өнөөдөр та их зүйл хийх ч хэрэггүй ажилд цагаа үрж магадгүй. Ажилдаа ахиц гаргах ч харилцаандаа алдаа гаргана. Бусдыг өөрөөсөө түлхэхгүйн тулд аливаа зүйлд хөнгөн, хошин талаас нь ханд.
Загас
Хүмүүс танд анхаарал хандуулна. Тэдэн дунд маш чухал нэгэн байна. Иймээс та зөвхөн сайн талаа харуул. Таны өөртөө итгэлтэй байдал амжилт авчирна.

Сэтгэгдэл ( 0 )