ӨНӨӨДӨР: “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Өнөөдөр болох онцлох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт

  • ЭМЯ-нд "Бэтэг, галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр" боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 88106649
  • Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт "Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр"-т зориулсан Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
  • “Новотел” зочид буудалд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч Монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт болно. Утас:91915340, 88844482

11.40 цагт

  • Хүндэт харуулын 032 дугаар ангид Нийслэлийн тугийг мандуулах ёслол болно. Утас: 99810808, 99071032

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт

  • “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ий зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт

  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт

  • "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт

  • Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11.00 цагт

  • Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын удирдлагууд мэдээлэл хийнэ.

11.30 цагт

  • "Талын түмэн адуу" арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99089730, 91995007

12.00 цагт

  • Иргэний нийгмийн хөдөлгөөний удирдлагууд “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт

  • “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top