Төслийн нэгжүүдэд жилд 24 тэрбум төгрөг зарцуулдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

Одоогийн байдлаар улсын хэжмээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж ажиллаж байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол зургаа нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм.

Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай, тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна.

Монгол Улсын Засгийн газар 2013-2017 оны хооронд нийт 85 төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлснээс 61 төсөлд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажиллажээ. Эдгээрээс 14 нэгж нь тухайн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгосон бол үлдсэн  төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Түүнчлэн эдгээр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд 2013-2017 оны хооронд нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааны зардал нь тухайн төсөл, хөтөлбөрийн онцлог, ач холбогдол, хамрах хүрээ зэргээс хамааран харилцан адилгүй байдаг ба төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын жилийн дундаж хэмжээ 318.4 сая төгрөг байдаг аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suren(202.9.41.154) 2025 оны 03 сарын 13

Tosol gedeg yuman dr ajillaj uzehsen ih l ariin haalgatai hun awdag gene lee

1  |  0
Top