Нийслэлийн гэр бүлийн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

Өнөөдөр /2018.10.28/ Нийслэлийн гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Эко гэр бүл"-үүдийг шалгаруулах ёслол 12:00 цагт "Зайсан хилл" цогцолборт болох юм байна.

Мөн "Зайсан хилл" цогцолборт хүүхэд, гэр бүлд зориулсан "Хөгжлийн харандаа экспо" 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

"Хөгжлийн харандаа экспо"-д хүүхэд гэр бүлд чиглэн ажилладаг 50 гаруй байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээндээ хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэн, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлж, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан олон олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top