“Цамбагаравын балгас” гэгдэх барилгыг албадан буулгаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 27

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншснаар “Цамбагаравын балгас”-ыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1004 дүгээр захирамжийн дагуу нийслэл, дүүргийн Газрын албанаас албадан буулгаж газрыг чөлөөлж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа билээ.

 

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байсан учраас албадан буулгасан.

Мөн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3,600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг нийслэлийн Газрын албанаас албадан буулгаад байгаа юм.


Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2025 оны 03 сарын 13

Энэ 4 жилд хийгдсэн алга ташмаар ганц зөв ажил

1  |  0
0000(103.10.23.103) 2025 оны 03 сарын 13

Маш зөв энгэмээр дээ Ийм газар олон би

1  |  0
m(182.160.38.95) 2025 оны 03 сарын 13

ezentei um buulgaj uzee ch swou

1  |  0
Top