Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй ерээд оноос хойш Монгол Улсад олон шашны урсгал бий болж, өдгөө шашны чиглэлд сайн хууль хэрэгтэй болсныг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.10.26/ Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан болон Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд тэргүүтэй бусад хийдийн лам нар, шашин судлаачид, христ, баха, бөө мөргөл гэх мэт олон шашны төлөөллүүд оролцов.
Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэлэлцүүлж байгаа ч чухам хэн хаанаас санаачилсныг дурдаагүй нь хэлэлцүүлэгт оролцогчдыг бухимдуулав. Шашны төлөөллүүд өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалсан ширүүхэн хэлэлцүүлэг болж, ерөнхийдөө уг хуулийн төслийг зөв, буруу гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.
Хуулийг хэлэлцүүлж буй Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Шашны эрх чөлөөг хангасан хууль барууны орнуудад байдаг тэр л жишгийг дагасан. Манайд ийм хууль хэрэгтэй, цаг нь болсон учраас та бүхэнтэй зөвлөлдөх гэж урьсан” хэмээн үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн Шашин соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан “Үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, уламжлалт соёлыг үгүйсгэсэн” хэмээн дүгнэсэн. Харин Гандантэгчинлэн хийдийн төлөөллүүд “Уламжлалт шашнаа уландаа гишгисэн, христийн шашныг хэт өргөмжилсөн хууль” гэж үзэв. Бусад хийдийн лам нарын хувьд “Шашны эрх чөлөө хэрэгтэй, зөвхөн Гандантэгчинлэн хийдийн үзэл бодлоор явна гэж байхгүй. Гэхдээ хуульд байгаа гадны хэт нөлөөг бид зөвшөөрөхгүй” гэсэн бол судлаачдын зүгээс “Аливаа үндэстний соёлын дархлаа болж явдаг уламжлалт шашныг хэт их үгүйсгэх нь аюултай. Тэгэхээр хуульд эргэж харах зүйл олон байна” гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ үеэр хуулийн төсөлд тусгагдсан ААН болон хувь хүний орлогын албан татварын тухай заалтыг ихэнх нь лам хуваргууд зөвшөөрөхгүй байсан нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүдийн дийлэнх нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн төсөл оруулж ирж байгаа ч эх сурвалжаа хэлэхгүй байна. Тиймээс энэ хуулийн төсөлд христийн төлөөллийн гар хөл орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн санааг хаа хаанаа илэрхийлсан юм. Ерөөсөө Монгол дахь христүүд өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулийн төсөл санаачилжээ гэх хардлага хаа хаанаа байсан юм.
С.Ууган
www.zindaa

Сэтгэгдэл ( 11 )
duhaa tsoortol morgoj har tyvdyyded dolignoj daldaganan gazar shoroo ner usaa hyrtel tyvd bolgoj baidag alt mongoo uraldaj zoogood munharsan maluud deerdsengyi…. tyvdiin bogs doloogood ch guilgachin, manjiin bogs doloogood ch guilgachin. oros hyatad gej navsaganaad ch guilgachin. 3 dah 4 doh horsh gej salbaganaj gyigeed ch guilgachin. altaa zaraad ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin. orondoo barigdaj otond idegdeed guilga hahuuliin omhii jorlondoo jivne
duhaa tsoortol morgoj har tyvdyyded dolignoj daldaganan gazar shoroo ner usaa hyrtel tyvd bolgoj baidag alt mongoo uraldaj zoogood munharsan maluud deerdsengyi…. tyvdiin bogs doloogood ch guilgachin, manjiin bogs doloogood ch guilgachin. oros hyatad gej navsaganaad ch guilgachin. 3 dah 4 doh horsh gej salbaganaj gyigeed ch guilgachin. altaa zaraad ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin. orondoo barigdaj otond idegdeed guilga hahuuliin omhii jorlondoo jivne
Монголчууд бид чухам юу уншиж буйг нь мэдэхгүй байж лам нарт өргөл барьц их барьдаг нь мухар сүсэг байх.Лам нарын зүгээс татвар төлдөг юмуу.Ном уншуулхад тогтоосон тарифаар төлбөр төлдөг нь зөв үү.Ганц Дашчойлон хийд л төлдөггүй гэсэн.
medehgyi baij orolzoh es orolzoh yum bii!!!dyygai baisan chini deer baih!
энэ бол зөв. хуулийг батлаж байж хүний үнэртэй нийгэм гарна. ААН татварыг хаана хаанаа төлөх ёстой. зөв байн
Монголд уйл ажиллагаа явуулж байгаа Гайдны шашний сум хийдууд дэндуу олон байгаа ба явуулж байгаа уйл ажиллагаа нь зари нэгнийхээ нь арай л юм шиг байх юм! Ислам, христийн терлийн шашнуудын эсрэг урсгалуудын тэмцлээс болж дайн тулаан уймээн самуун их болдог тухайн туух судар бичгуудэд их байдаг биздээ?
Буддын ч бай аль ч шашин ундэсний язгуур эрх ашиг биш юмаа Хулаан Шашин эс гутэх эрх чолоог хуулинд сайн тусгаарай