Хөшигийн хөндийн онгоцны буудал 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Энэ хүрээнд концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах ёстой юм. Уулзалтаар нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.31.91) 2025 оны 03 сарын 13

Газар, нутгийн нэрийг зөв нэрлэж баймаар юм. Шинэ нисэх буудал Хөшигийн хөндийд биш Бөхөгийн хөндийд баригдаж байгаа юм шүү дээ. Хур тунадас ихтэй сайхан цагт энэ хөндийгөөр ”Бөхөгийн гол” урсдаг байлаа

1  |  0
Top