Өнөөдөр болох онцгой үйл явдлыг танилцуулъя.
09:00 цагт
- "Соёлын орон зай: Тогтвортой хөгжил, Өв ба музей" эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.
- "Улаанбаатар" чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
- МУИС-ийн номын сан Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99002019
- Зэвсэгт хүчний 065-р ангид иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаар нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 88774344
09:30 цагт
- Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ. Утас: 325044, 88071168
10.00 цагт
- НЗДТГ-ын "Б" танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно.
- Архивын ерөнхий газарт “Мандухай сэцэн хатан" кино дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно.
- ЭМЯ-нд Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно. Утас: 99012230
- Монголын архитекторуудын эвлэлийн ордон Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно.
- МЗХ-оос зохион байгуулж байгаа "Эврика-2018" эрдэм шинжилгээний их хурлын "Мөргүншил-соёл хүмүүжил" салбар хуралдаан БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд болно. Утас: 80080727, 96039398
- Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 253 дугаар цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ болно. Утас: 99010499
- Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно. Утас: 99740500
- НМХГ-т нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
- “Пума Империал” зочид буудалд ХЗДХЯ-наас "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88098212, 99662207
11.00 цагт
- Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Монголын хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 325044, 70113039
15.00 цагт
- Улсын хүүхэлдэйн театрт "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлт болно. Утас: 325044
Сэтгэгдэл ( 0 )