Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуйнууд байгуулж, жилд 6450 тонн хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн бөгөөд импорт 70 гаруй хувиар буурна гэж тооцсон байна. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий 81 иргэн, аж ахуйн нэгж өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн сумдын нутагт байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )