Усчин аврагчдын сургалт явагдаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

 Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд нийслэлийн аврах анги 105, гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Усчин аврагчдыг бэлтгэх ахисан шатны сургалт арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top