“Туушин” зочид буудлын өмнөх явган хүний замыг албадан чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг”  орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч эхэлжээ.

Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл “Туушин зочид буудал” ХХК-д шаардлага хүргүүлсэн ч явган хүний зам чөлөөлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс нийслэлийн Газрын албанаас өнөөдөр өглөө (2018.10.16) зочид буудлын өмнөх явган хүний зам хааж барьсан хэсгийг албадан буулгалаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хороо, А.Амарын гудамжинд байрлах тус компани нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, шат, автомашины орц, гарц барьсан байсан юм.

 

 

Д.Дамдин

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(59.153.87.33) 2025 оны 03 сарын 13

tur ug ni iim l baih heregtei

1  |  0
zochin(66.181.184.136) 2025 оны 03 сарын 13

zuush gej harlaa

1  |  0
иргэн(202.179.26.236) 2025 оны 03 сарын 13

зүйтэй ингэх л хэрэгтэй Төртөй Хуультай Улс орон л юм бол

1  |  0
Anu(73.168.76.229) 2025 оны 03 сарын 13

Tur tumur nuuree haruulj bn bayarllaa!!!!

1  |  0
зочин(202.179.18.144) 2025 оны 03 сарын 13

албадан буулгах нь зөв л байна гэхдээ ажил явагдаж байхад нь анхаарч болиулах арга хэмжээ авч байдаггүй юм у манай улсад хяналт гэж байхгүй болсон юм.ингэж барих зөвшөөрөл нэг албан тушаалтан заавал зөвшөөрсөн л байгаа да тэрнийг нь олоод зайлуувал бүүр сайн

1  |  0
Top