Оросын хаан Романовынхны 400 жилийн түүхийг багтаасан ном бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Онцгой байдлын байгууллагын ахмад алба хаагч, бэлтгэл хурандаа О.Ганхуяг өчигдөр (2018.10.12) гэр бүлийнхний  хамт Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт нэн ховор бүтээлийг хүлээлгэн өглөө.

Энэ нь Оросын хаан Романовынхны 400 жилийн түүхийг бичиж, цөөн хувиар хэвлэн, онцгой дизайнаар бүтээсэн нийт 1215 хуудас бүхий 6,5 кг жинтэй бүтээл юм.

“Дом Романовых” хэмээх энэхүү  бүтээлийг 1613 оноос эхэлсэн Оросын хаант улсын засаглалын 400 жилийн ойд  зориулан гаргаж байжээ. Тус  номонд Эзэн хаан Романов, түүний гэр бүл, удам угсааны ургийн бичгээс эхлээд хаант төрийн бүхий л түүхийг өгүүлсэн байдаг.  Романовынхны хаант засаглал 1613 оноос 1913 оны  гуравдугаар сарын 15-нд хоёрдугаар Николас хааны эрх мэдэл дуустал үргэлжилсэн гэдэг. Бэлтгэл хурандаа О.Ганхуяг 2015 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аваргын тэмцээнд баг тамирчдаа ахалж явсан байна. Тус тэмцээнийг зохион байгуулсан орны зүгээс тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдын ахлагч нарт нэгэн нандин бэлэг өгсөн нь энэхүү ном аж. Монголын Үндэсний номын сангийн захирал  Б.Ичинхорлоо “Энэ ном өөрөө  ном бүтээхүйн нэг үлгэр жишиг төдийгүй арвин их санааг агуулсан том бүтээл юм” хэмээн онцлоод  ховор бүтээлийн санд бүртгэн авсан батламжийг бэлтгэл  хурандаа О.Ганхуяг болон түүний гэр бүлд гардуулан өгсөн байна. 

Д.Дамдин

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.65) 2025 оны 03 сарын 13

баяр хүргэе

1  |  0
Top