Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт гаргасан юм. 2018 онд 24.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч буйн бодит илрэл бөгөөд төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ийнхүү сүүлийн хоёр жилд УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагын багийн ажлын арга барил, зөв шийдвэр, төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн гэж дүгнэж болно. 2017 онд УБТЗ хоногт 74,593,8 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ сарын 10-нд 1331 вагон 81,050,6 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 125 вагон 6457,1 тонноор илүү гэсэн үг юм. 2019 онд 70 жилийн ойгоо тэмдэглэх УБТЗ-ын хамт олон, төмөр замчид түүхэн ойгоо амжилт бүтээлээр угтах зорилт тавьжээ.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
xoorxii ex ornoo l nuulgej bnadaa tsag xybisaxaas omno amjix gej tonyylchid yarch bna sdee bid yaxab mongoo l abch bbal xunii yum shig nuur byryylj baysax yumdaa margaashiin ireedui ene baigal mini yu boldog boldoo xun baigal 2 xuin xolbootoi baigal sonobol bid ch xetsuudne odoo oilgoxgui bol daraa ni l yxaarax baixdaa bid