Дэлхийн гадаад зах зээлийн Артон корпорацаас гаргадаг гадаад паспортын судалгаагаар Монгол Улс дэлхийн 199 улсаас 135 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улс энэ байрандаа бичигдэж ирсэн юм. Олон улсын нэгтгэсэн индексээр 66 дугаар хэсэгт Замби, Уганда, Армени улсуудтай хамт бичигдсэн байна.
Монгол Улсын хувьд 30 улстай визгүй, 37 улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа энэ хэсэгт бичигдэж буй ажээ. Энэ удаагийн жагсаалтыг Сингапур болон Герман улсын паспорт хүчирхэгээрээ тэргүүлсэн байна. Сингапур улс нь 127 улстай визгүй, 38 улсад хүлээн зөвшөөрөгдөж 33 улстай хэлэлцээрийн төвшинд яригдаж байгаагаараа ийнхүү тэргүүлжээ.
Б.Азаа
zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )