Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдрийн /2018.10.09/ хуралдаанаараа Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилгыг буулгаж, зориулалтынх нь дагуу шинэ барилга барихаар болсон тул тогтоол гаргаж, өмчийн жагсаалтаас хассан аж. Тус амбулаторийн барилгыг 1961 онд барьж ашиглалтад оруулж байжээ.
Мөн хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргажээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 0 )