Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд өнөөдөр /2018.10.10/ шаардлага хүргүүллээ. Хүүхэд харах үйлчилгээний төсөвт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгддөг байсныг 2019 оны улсын төсөвт 2.6 тэрбум төгрөг болгон, санхүүжилтыг бууруулсан учир тус холбоо шаардлага хүргүүлэхээр шийджээ. Шаардлагад 2019 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.8 тэрбум төгрөг хэвээр үлдээхийг онцолсон байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2 хэсэгт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүрт цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно" гэж тусгасан байдаг ажээ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 400 гаруй хүүхэд харах төвүүд байгуулагдсан төдийгүй гурван жилийн хугацаанд 17.000 гаруй хүүхэд амь нас, эрүүл, аюулгүй орчныг хангасан хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан байна. Энэ талаар тус холбооны гишүүн М.Банзрагч “80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгт багтаан шийдэж, төрд ирэх хүнд ачааллыг бууруулан, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлж байгаа” хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байв.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 онд 5496 хүүхэд, 2017 онд 5325 хүүхэд, 2018 онд 439 төвийн 5275 хүүхэд эрсдэлгүй аюулгүй нөхцөлд төрийн хамгааллын үйлчилгээ авсан болохыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сувдаа(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд харах үйлчилгээ хамгийн муу. сайн шалгах хэрэгтэй дээ

1  |  0
Top