Нээлттэй нийгэм форумаас шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх ээлжит төслийн уралдааныг эрх зүйч, хуульч, судлаачдын дунд зарласан байна. Судлаач, судлаачдын баг, судалгааны байгууллага шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзсэн шүүхийн хэрэг хэрэг маргааны шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийх саналаа ирүүлэх аж. Тус байгууллагаас сонгогдсон төслийг санхүүжүүлж, шаардлага хангасан дүн шинжилгээний тайланг Шүүхийн шинэтгэлийн эмхтгэлд нийтлэхээр болжээ. Төслийн баримт, баримт бичгийг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авах юм. Уралдаанд ирүүлэх материалд судалгааны ажлын жагсаалт, судлаачдын дэлгэрэнгүй танилцуулга, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, ажил, үүргийн хуваарь зэргийг багтааж ирүүлэх шаардлага тавигдсан байна.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 0 )