ДОРНЫН ЗУРХАЙ
Намрын адаг хар нохой сар. Нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.
Аргын тооллын: 2018.10.11. Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.06-18.12
Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Хонь
Өнөөдөр та бусдыг зохицуулдаг хүн мэтээр өөрийгөө мэдэрнэ. Энэ нь танд ашигтай байх болно. Гэхдээ зөөлөн байгаарай. Та өнөөдөр бүх зүйлд хүрнэ.
Үхэр
Маргаан дундаас ч үнэн төрөн гарна. Гэхдээ маргахгүй байвал бүр илүү. Эрч хүчтэй байж, ойр дотныхон, найз нөхөдтэйгөө зөвлөлдсөнөөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.
Ихэр
Таны тусламж хэрэг болсон хэн нэгнийг ойлгож, тэвчээртэй байгаарай. Бусдад цаг гаргалаа гээд та харамсахгүй, харин ч өөртөө итгэлтэй болох болно.
Мэлхий
Үргэлж энхийн цагаан тагтаа байж болохгүй. Үүнийг та өнөөдөр баримталснаар нөхцөл байдал хүндэрсэн ч асуудлыг зохицуулж чадна гэж од эрхэс зөвлөжээ.
Арслан
Энэ өдрийн уур амьсгал таныг баярлуулна. Дулаахан мэдрэмж танд эргэн тойрны хүмүүстэйгээ яг л нэг гэр бүл мэт санагдуулна. Урьд өмнөхөөсөө илүү нээлттэй байгаарай.
Охин
Нийтэч байдал тань сэргэнэ. Хэт их зүйл ярина гэж эмээлгүйгээр харилцаа бүхний манлайлагч нь байгаад үзээрэй.
Жинлүүр
Сонирхолтой уулзалт, шинэ танил хүлээж байна. Шинэ уулзалт таны цаашдын амьдралд нөлөө үзүүлж ч мэднэ. Найрсаг зангаа бүхэлд нь гаргаарай.
Хилэнц
Санаачилгыг гартаа ав. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг ч ухамсарлах чадвартай байна. Эргэн тойрныхон тань танаар удирдуулахдаа дуртай байх болно.
Нум
Хэн нэгний зөвлөгөөг дарамт мэтээр хүлээж авах хэрэггүй. Хэний ч нөлөөнд бүү авт. Өөрийнхөө шийдвэрт бат зогсч, таныг ашиглах гэсэн хүмүүсээс хол бай.
Матар
Сайтар тунгаан бодох хэрэгтэй учир аливаа ажлыг хийхэд амаргүй байх бололтой. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонсч, зөвлөлдсөнөөр та асуудлыг амархан туулах болно. Гэхдээ худлаа ярих хэрэггүй.
Хумх
Мэргэжил болон оюун санааныхаа хувьд өсч хөгжихөд таатай үе. Ном унш. Санаачилгыг та өөрөө гартаа авч, ухаалаг алхам хийж байж уригшилна.
Загас
Эргэн тойрны хүмүүс танд татагдана. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд харизмаа ашигла.

Сэтгэгдэл ( 0 )