Түүнийг Ли Зи Чи гэдэг. Хятадын Сичуань мужид төрсөн ба өвөө, эмээ дээрээ өсчээ. Ли насанд хүрсэн хойноо Бээжин рүү нүүж, DJ болох эхлэлээ тавьжээ. Гэсэн ч 2012 онд өвөө нь нас барж, эмээ нь ганцаараа үлдсэн тул тэр хөдөө амьдарч, эмээгээ асрахаар шийдсэн юм. 2015 оны сүүлээр Таобао онлайн дэлгүүрт зориулж богино хэмжээний бичлэг хийдэг болсноор амьдралдаа хэрэгцээ мөнгө олж эхэлсэн байна.
Ли Зи Чи гэрийнхээ хашаанд олон төрлийн жимс, хүнсний ногоо тариалж, Хятад үндэстний хоол хийж буй сонирхолтой богино, бичлэг хийн цахим хаягтаа байршуулах болсон нь олон хүмүүст хүрч, сая, сая хандалт авснаар алдаршиж, үүндээ урамшин тогтмол хоолны бичлэг оруулдаг болсон юм.
Тэр одоо Бээжингийн кино академид суралцдаг бөгөөд Таобао дэлгүүртэй хамтран Хятадын хоолны соёлыг сурталчилдаг. Ли мэдээж DJ болох мөрөөдлөө орхиогүй. Завтай үедээ энэ чиглэлээрээ ч мөн ажилладаг.







Сэтгэгдэл ( 0 )