Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарсан ч эзэн холбогдогч нь олдолгүй өнөөдрийг хүржээ. Тиймээс маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгт холбогдол бүхий сэжигтэй этгээдийг одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу сэжигтэй этгээдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Холбоотой мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг хүсчээ.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
2 jil zugtaasan yumuu esvel sayahan olryylsen yumuu yadag muu aluurchin be