10 сая төгрөгийн үнэтэй хөөрөг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдад гэмт хэргийг шуурхай илрүүлсэнд иргэдээс талархал ирүүлсэн байна. 

Төв аймгийн Баянжаргал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантүшиг 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн М-ийн 10 сая төгрөгийн үнэтэй хөөрөг хулгайд алдагдсан хэргийг илрүүлжээ. Мөн эрүүгийн мөрдөгч М.Баттулга иргэн Т-ийн “G-7” маркийн гар утас хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлсэн аж.  

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтох, эрүүгийн  мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпил нар бусдын есөн адууг хулгайлан, нийслэлд авчирч, “Эмээлт” зах дээр нядалж, борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлэн, үйлдлийг таслан зогсоосон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.77) 2025 оны 03 сарын 13

төрд ийм цагдаа нар олон болох болтугай

1  |  0
Top