Архангай аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй болжээ.
Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байгаа юм. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг орон нутгийн болон Онцгой байдлын газрын 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 0 )