До.Цэнджав: Охидоо нүд шигээ ХАРЖ, зүрх шигээ ЧАГНА!!!

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Жилийн өмнөөс "Сургамж" гэсэн бяцхан өгүүлэмж бичиж байснаа тасарсан юм. Энэ удаа бичмээр санагдаад явчихав. Саяхан гадаад паспортаа шинээр авах гээд Дүнжингаравын нийслэлийн үйлчилгээний төвөөр ороод гарав. Миний өмнө 6-7-р ангийн бололтой нэг жаахан охин бага ангийн бололтой дүүгээ зам хөндлөн гаргахаар явав. Гэтэл гарцын цаана нэг олигор хар юм тосоод хүлээж байх юм. Олигор хар ч гэж дээ тийм ч муу хувцастай, эвгүй царай төрхтэй биш аж. Шуудхан гар утсаа гаргаж ирээд, охины зургийг гялсхийтэл дараад шуудхан л "Чи нэр, утас хоёроо хэлчих" гэх юм. Би гайхасхийн харж зогслоо. Цэцэг шиг хөөрхөн охин юм аа. Юутай гэнэн тэнэг юм бэ? Юу ч бодолгүй, юу ч асуулгүй шуудхан л бүгдийг хэлчихэв. Би тэр залуугаас "Яах гэж энэ охины утсыг нь авч байгаа юм бэ?" гэж чангахан асуутал "Танд хамаагүй" гэж хэлээд гүйгээд алга болчихов. Охиноос "Чи энэ залууг таньдаг юмуу" гэхэд "Үгүй" гэж толгой сэгсрэв. "Яаж байгаа юм бэ? Энэ чинь аюултай этгээд байна шүү дээ" гэхэд "Мэдэхгүй ээ..." гэж хэлээд дүүгээ хөтлөөд алга болов.

Ерөөс гэрээс сургууль хүртэлх, сургуулиас гэр хүртэлх зам аюул ослын зам болчихож шүү. Ялангуяа охидоо өөрийн нүдээрээ хардаг шигээ харж, өөрийн цохилж байгаа зүрх шигээ чагнаж мэдрэх цаг иржээ. Нүгэлт, чивэлт хорвоогийн муу муухай мэдээ байнга л дуулддаг цаг шүү гэдгийг сэрэмжлүүлж энэ сургамжийг хэлье гэж бодлоо. Охид, хөвгүүд ийм насан дээрээ тэнэг, гэнэн байдаг гэж нэг номноос уншсанаа саналаа.

2О18.1О.О9

До.Цэнджав

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
адгийн новш(124.158.110.82) 2025 оны 03 сарын 13

муу хулгайчийг барьж хориоч. гэгээн цагаан өдөр хүүхдийн утас аваад. тэр новш яах аргагүй гэмт хэрэгтэн

1  |  0
зочин(202.9.43.192) 2025 оны 03 сарын 13

S гэдэгсэтгэгдэл бичигч гуай До.Цэнджав гуайг мэдэхгүй байхыг бодоход нийгмийн шаар юм бн.яанадаа энэ хараал хэрүүл бичиж буй тэнэгүүдийг ийм хоосон толгойнууд сэтгэгдэл бичиж цаг нөхцөөдөг бн

1  |  0
S(202.179.27.250) 2025 оны 03 сарын 13

Заасс палийсан авгай нар юм л бод охин ур гэж солиорч байхын эрэгтэй хуухэд тэгээд яах юм 2 р хун юмуу

1  |  0
Top